Радио сонирхогчийн эрхийн бичиг авах заавар

Радио сонирхогчийн эрхийн бичиг мэдүүлэх.

Харилцаа Холбооны зохицуулах хорооноос /ХХЗХ/ МРСХ-нд Радио сонирхогчийн эрхийн бичгийн мэдүүлгийг хүлээн авч шалган хүсэлт гаргагчийн хүсэлтийн талаар өөрийн дүгнэлтээ ХХЗХ-нд гаргах эрхийг олгосон юм.

ХХЗХ-ны зарим чиг үүргийг гүйцэтгэх зөвшөөрлийн дагуу МРСХ нь Радио сонирхогчийн эрхийн бичиг авах хүсэлт гаргагчаас шалгалт авах, өргөдөл болон бусад материалуудыг нягтлан үзэх, дуудлага олгох, ХХЗХ болон МРСХ-ны үйлчилгээний хураамжуудыг хүлээн авах зэрэг ажил хийх юм.

Радио сонирхогчийн эрхийн бичиг авахыг хүсэгч нь доорх бичиг баримтуудыг бүрдүүлэн МРСХ-нд  мэдүүлнэ. Үүнд:

Монгол улсын иргэд:

- Өргөдөл

- Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан/

- МРСХ-нд өгсөн шалгалтын дүн

- Төлбөр төлсөн баримт

Гадаадын иргэд:

- Мэдүүлэг

- Паспортны хуулбар

- Монгол улсын визний хуулбар /визний хугацаагаар эрхийн бичиг хүсэгч/

- Оршин суух зөвшөөрөл, ГИХАЭ газраас олгосон үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

- Өөрийн улсын радио сонирхогчийн лицензний хуулбар /хэрэв байгаа бол/

- МРСХ-нд өгсөн шалгалтын дүн

- Төлбөр төлсөн баримт

Бүх төлбөрийг МРСХ-ны дансанд төлсөн байна.

Өргөдөл гаргагч нь сонирхогчийн радиогоор ажиллахаасаа дөрвөн долоо хоногийн өмнө эрхийн бичгийг хүсэлтээ мэдүүлэх хэрэгтэй. МРСХ нь ажлын 3 хоногт багтаан өргөдөл гаргагчийн бүх бичиг баримтыг нягтлан үзэж шалгаж дүгнэлт болон бусад бичиг баримтыг ХХЗХ-нд илгээнэ. ХХЗХ хүсэлт гаргагчийн радио сонирхогчийн эрхийн бичгийг МРСХ-нд илгээнэ.

Төлбөр, шалгалт болон мэдүүлгийн талаар МРСХ-нд хандана уу.

Гадаадын иргэдэд: Радио сонирхогчийн эрхийн бичгээ авахаас өмнө сонирхогчийн радио станцаар ажиллах тухайгаа зарлахгүй байна уу.