ХХЗХ, МРСХ-ны хамтран ажиллах гэрээ
-
БАТЛАВ:
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Б. БОЛДБААТАР /гарын үсэг, тамга/
МОНГОЛЫН РАДИО СПОРТЫН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Т. ГАНТӨМӨР /гарын үсэг, тамга/
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар Г4/1125
Нэг талаас Ажил гүйцэтгүүлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “ХХЗХ” гэж товчлох /-г төлөөлж Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга М. Мэнд-Очир /цаашид “Ажил гүйцэтгүүлэгч” гэх/, нөгөө талаас Монголын радио спортын холбоо /цаашид “МРСХ” гэж товчлох-г төлөөлж Нарийн бичгийн дарга З. Бат-Эрдэнэ /цаашид “Ажил гүйцэтгэгч” гэх/ нар хамтад нь /цаашид “Талууд” гэх/ Монгол улсын Иргэний хуулийн 476-482 дугаар зүйлийг удирдлага болгон дор дурьдсан нөхцөлөөр энэхүү гэрээг харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Нийтлэг заалт, гэрээний хугацаа
1.1 Ажил гүйцэтгэгч нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын нутаг дэвсгэрт радио сонирхогчийн эрхийн бичиг олгох журмыг хэрэгжүүлэх зорилгоор Ажил гүйцэтгүүлэгчийн даалгаврын дагуу радио сонирхогчдоос радио давтамж ашиглахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдүүлэх бөгөөд Ажил гүйцэтгүүлэгчээс радио сонирхогчдод эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажил /цаашид “Гэрээт ажил” гэх/-ыг гүйцэтгэхтэй холбогдсон харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.
1.2 Талууд үйл ажиллагаандаа Монгол улсын Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү гэрээг удирдлага болгоно.
1.3 Сонирхогчийн радио станц ашиглах зөвшөөрөл хүсэгч нь ХХЗХ-ны 2003 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээний дагуу эрхийн бичгийн төлбөр, үйлчилгээний хураамж төлнө.
1.4 Дуудлагын төлбөрийг радио станцын байршил, зориулалт, үйлчилгээний төрөл, ажиллах хугацаанаас хамаарч тогтоох ба тодорхой хувийг Ажил гүйцэтгэгч талын холбогдох дансанд төвлөрүүлнэ.
1.5 Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 5 жил байна.
1.5.1 Ажил эхлэх хугацаа:2011 оны 12 дугаар сарын 01-ны өдөр.
1.5.2 Ажил дуусах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр.
Хоёр. Ажил гүйцэтгүүлэгчийн эрх үүрэг
2.1 Гэрээнд заасан нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг хангуулах талаар шаардах эрхтэй.
2.2 Ажил гүйцэтгэгчээс радио сонирхогчдод олгох эрхийн бичиг, дуудлага болон сунгалт хийлгэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээдэд олгосон дуудлага, техникийн үзлэгийн акт, шалгалтын дүн болон дүгнэлтийг үндэслэн Эрхийн бичиг олгоно.
2.3 Ажил гүйцэтгэгчийн талаас гэрээний нөхцөл шаардлагатай холбогдсон санал, хүсэлтэд хариу өгөх болон дэмжлэг үзүүлнэ.
2.4 Эрхийн бичиг хүсэх, олгохтой холбоотой Ажил гүйцэтгэгчээс ирүүлсэн нэгдсэн тайланг хүлээн авч дүгнэнэ.
2.5 Гэрээт ажилтай холбоотой ажил үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд хэрхэн үзүүлж байгаа болон уг үйлчилгээтэй холбоотой санхүүгийн бичиг баримттай танилцах эрхтэй.
2.6 Энэхүү гэрээний 3.5-д заасан хэсгийн биелэлтийг шаардах, нэхэмжлэх эрхтэй.
2.7 Монгол улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
Гурав. Ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг
3.1 ХХЗХ-ны 2011 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын нутаг дэвсгэрт радио сонирхогчийн эрхийн бичиг олгох журмыг хэрэгжүүлж ажиллана.
3.2 ХХЗХ-ны дээр дурьдсан журмын дагуу радио сонирхогчдод олгох эрхийн бичиг, дуудлага болон сунгалт хийлгэх хүсэлттэй иргэд, хуулийн этгээдэд дараах үйл ажиллагааг ажлын 3 хоногт багтаан хийж дүгнэлт гарган Ажил гүйцэтгүүлэгчид илгээнэ. Үүнд:
3.2.1 Радио долгионы хууль тогтоомж, дүрэм журам, радио станц, түүнтэй холбоотой төхөөрөмж ашиглах аюулгүй арга хэмжээний мэдлэгээр шалгалт авч, эрхийн бичиг олгож болох эсэх асуудлаар дүгнэлт гаргах,
3.2.2 Радио станц, түүнтэй холбоотой төхөөрөмжүүдийн техникийн үзлэгийн акт үйлдэх,
3.2.3 Сонирхогчийн станцаар ажиллах дуудлага олгох.
3.3 Гэрээт ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэн багш, техник хэрэгслийг хангаж ажиллана.
3.4 Гэрээт ажлыг хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэлтэй асуудлыг Ажил гүйцэтгүүлэгчид мэдэгдэж холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй.
3.5 Эрхийн бичиг авах хүсэлт гаргагчаас эрхийн бичиг, дуудлагын төлбөрийг хүлээн авах бөгөөд тэмдэгтийн хураамжид Монгол улсын иргэн 20000 /хорин мянга/ төгрөг, гадаад улсын иргэн 20 /хорь/ам.долларыг төвлөрүүлж тухай бүр Ажил гүйцэтгүүлэгч талын дансанд шилжүүлнэ.
3.6 Ажил гүйцэтгүүлэгчид эрхийн бичиг хүсэх, олгохтой холбоотой нэгдсэн тайланг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор хүргэнэ.
3.7 Ажлын явцын талаар Ажил гүйцэтгүүлэгчтэй байнга холбоотой ажиллахын зэрэгцээ шаардлагатай мэдээллийг тухай бүр өгч байна.
3.8 Монгол улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
Дөрөв. Талуудын хүлээх хариуцлага
4.1 Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол гарвал Ажил гүйцэтгэгч нь уг доголдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүх талын ажлыг хийнэ.
4.2 Ажил гүйцэтгэгч ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй болон цаашид гүйцэтгэх боломжгүй бол Ажил гүйцэтгүүлэгч тал энэхүү гэрээг хэдийд ч дангаар цуцлах эрхтэй.
4.3 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутэй тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй.
Тав. Бусад заалт
5.1 Гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
5.2 Ажил гүйцэтгэх явцад гараанд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
5.3 Гэрээний хугацаа дуусах үед талууд гэрээний биелэлтийг дүгнэж дахин сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.4 Гэрээний хугацаа дуусмагч аль нэг таль энэхүү гэрээг цуцлах санал гаргаагүй бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгэсээр байгаа тохиолдолд энэхүү гэрээг нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ.
5.5 Хууль тогтоомжид заасан үндэслэлээр 2 тал харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж болно.
5.6 Гэрээт ажлын үр дүн, бусад нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү гэрээ хугацаанаас нь өмнө талууд дуусгавар болгохоор бол энэ тухайгаа аль нэг талдаа 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.
5.7 Гэрээний нөхцөл зөрчигдсөнтэй холбоотой маргааныг талууд үл маргалдах журмаар шийдвэрлэх бөгөөд талууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд шүүрийн журмаар шийдвэрлүүлнэ.
5.8 Талууд энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж, гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний хугацаа дууссан, талууд шийдвэрлэсэн, хамтран ажиллах үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон болон энэхүү гэрээ цуцлагдсан тохиолдолд дуусгавар болно. Хувь тус бүр хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.
Гэрээ байгуулсан талууд
Ажил гүйцэтгүүлэгчийг төлөөлж: М. Мэнд-Очир /гарын үсэг, тамга/
Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-рхороо, Бага тойруу 14201, Д. Сүхбаатарын гудамж-13, Метробизнес төв, 5-р давхар ... тоот өрөө
Ажил гүйцэтгэгчийг төлөөлж: З. Бат-Эрдэнэ /гарын үсэг, тамга/
Нарийн бичгийн дарга
Хаяг: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Техник Спортын төв, 25 тоот өрөө
© 2023 MRSF