Радио Спортын тvvхэн замнал
Монгол улсад Радио спортын vvсэл хeгжил нь анх МАХН-ын Тeв Хорооны Улс тeрийн Товчооны тогтоолоор Ардын цэрэгт туслах сайн турын нийгэмлэлийг МБТСЭ-ийн Тeв Зeвлeлийн харъяанд 1958 оны 4-р сарын 15-нд Радио тeв клуб нэртэйгээр байгуулагдсанаар эхэлсэн юм. Радио тeв клуб хvvхэд залуучуудын дунд радио техникийн мэдлэгийг сурталчилах, радио спортын шинэ шинэ тeрлvvдийг бий болгож хeгжvvлэх ажлыг зохион явуулах болсон байна. ЗХУ-ын ДОСААФ-аас уригдан ирсэн мэргэжилтэн Казмер Николаевич Журавицкийн удирдлагын дор Радио тeв клубны дэргэд "ПУРК-24" аппратаар тоногдлогдсон танхим байгуулж, радио сонирхогчдод морзын хичээл зажж, 3-р зэргийн радио телеграфистын программаар сургалтыг явуулж эхэлсэн. 1958 онд социалист орнуудын хурдач радистын олон улсын уралдаанд манай улсын багийг урьсан юм. Энэ тэмцээнд тамирчдыг бэлтгэж оролцуулахын тулд хурдач радистын секцийг мэргэжлийн радистуудаар зохион байгуулж К.Н.Журавиций eeрийн биеэр уригдан дасгалжуулжээ. Анхны энэ багийн бvрэлдэхvvнд К.Дэмбэрэлсамбуу, С.Пvрэв, Д.Ендон, эмэгтэй тамирчин Ч.Сvрэн нарын зэрэг тамирчид оролцож, 1958 оны 11-р сард манай тамирчид олон улсын радио спортын уралдаанд анх удаа оролцсон нь радио спортын уралдаан тэмцээний эхлэл болсон билээ. Мэргэжилтний зeвлeгee, олон улсын уралдаанд оролцсон туршлага дээр тулгуурлан 1957 онд радиогийн eдрийг тохиолдуулан хурдач радистын Улаанбаатар хотын аварга шалгаруулах уралдааныг зохоин явуулж, тvvнийг цаашид жил бvр уламжлал болгон явуулдаг болж eсвeрийн залуу тамирчдыг дугуйлангаар сургах болсон юм. Ингэж радио сонирхогчид, хурдач радистын эгнээ тасралтгvй eсч, хамрах хvрээ нь eргeжсeн явдал улсын чанартай уралдааныг зохион байгуулах боломж олгосон бeгeeд1962 онд хурдач радистын улсын аварга шалгаруулах анхны уралдаан явагдаж бvх аймаг, хотоос шалгарсан тамирчдын дотроос eсвeрийн залуу тамирчин Х.Туул тvрvvлжээ.
1959 оноос манай радио сонирхогч зохион бvтээгчдийн хeдeлгeeн eрнeн мэргэжилтэн К.Н.Журавицийн зeвлeсний дагуу радио сонирхогчдын хамтын ба хувийн нэвтрvvлэх аппарат, хvлээн аьагчийг анх eeрийн орондоо хийж олон улсын богино долгиончдын дунд eeрийн орны нэрийг цуурайтуулах болж, тамирчин С.Пvрэв, Д.Ёндон нарын хамтын радио станц (JT1KAA) анхны хувийн радио станц (JT1AG) станцууд ажиллаж улмаар манай улсын богино долгиончид 1960 оноос эхлэн дэлхийн бvх тивийн 200 гаруй улс орны богино долгиончидтой 2 талын радио холбоо барьж олон улсын дипломуудыг авч эхэлсэн байна. БНМАУ-ын сайд нарын зeвлeлeeс 1963 онд радио спорт сонирхогчдын ажиллагааг дэмжин хeгжvvлэх тухай гаргасан тогтоол нь радио спорт, радои сонирхогч эгнээг eсгeх, тэдний зохион бvтээх авъяас чадварыг нэмэгдvvлэхэд чухал ач холболдолтой болсон юм. Манай богино долгоинчдын дотроос спортын мастер Д.Цэрэндорж (JT1AU), И.В.Арсептьев (JT1AH), Н.Санк (JT1AS) зэрэг мастер, тамирчид, зохион бvтээгчид тeрeн гарлаа. 1974 онд тeв клубын станц (JT1KAA) хувийн радио станц (JT1AT) Л.Даш Ази тивийн хэмжээнд тус бvрийн группэд 1-р байруудыг эзэлж алтан медаль, (JT4KAA), (JT1KAI) станцууд мeнгe, хvрэл медалуудыг авсан бeгeeд 1974-1977 онуудад санай богино долгиончид Азид 1-р байрыг 3: 2-р байрыг 5: 3-р байрыг 2 удаа эзэлж байлаа. 1962 оноос эхлэн социалист орнууд "Радио олон тeрeлт" гэдэг радио спортын нэг шинэ тeрлийг бий болгон vvгээр олон улсын уралдаан зохиох болсон бeгeд энэ шинэ тeрлийг эзэмших явдал манайд 1964 оноос эхлэн тамирчдыг бэлтгэн дасгалжуулснаар 1965 оноос Болгарын Варна хотод болсон уралдаанд анхны багаа оруулснаас хойш энэ уралдаанд удаа дараалан оролцож 1971-1974 онуудад шагналт байранд орж мeн eeрийн эх орондоо Улаанбаатар хотын аваргын тэмцээнийг зохион байгуулж эхлэн vндэсний рекорд амжилтыг тогтоож ирсэн байна. 1969 онд Ленинградад болох олон улсын Радио Олон Тeрeлтийн тэмцээнд Мира, Батсайхан, Гантулга нар 2-р байранд орж байлаа. Vнэг агналтын буюу радио пеленгацын спорт, радио хийцийн спорт нь мeн энэ vеэс эхлэн хeгжиж эхэлсэн ба 1973 онд Болгар улсад болсон ах дvv социалист орнуудын пионер сурагчдын техник спортын уралдаанд нэг агналтаар сурагч Д.Дашцэрэн хvрэл медаль, 1974 онд Чехословак улсад болсон уралдаанд сурагч Ж.Болдбаатар хурдан угсралтаар алт бусад тeрлийн нийлмэл оноогоор мeнгeн медаль хvртэж байсан тvvхтэй билээ. Ийнхvv радио спортын бvх тeрлvvд монгол оронд vvсэн хeгжиж БХТН-ын РСТК-ын Б.Дамбий, Пvрэв, Дамба, Сvрэн, Дагдандорж, Баасанжав багш нарын удирдлагын дор радио хурдач, радио богино долгион, радио хийц, радио пеленгацын радио олон тeрлийн спортоор олон хvvхэд залуучууд хичээллэж уралдаан тэмцээн тогтмолжиж анхны мастерууд зэрэгтэй тамирчид бий болсон байна. 1980-аад оны дунд vеэс 1990 оны эхэн хvртэлх vед радио спорт манай улсад маш эрчимтэй хeгжиж тvvхийн шинэ хуудсыг нээн радио спортыг сонирхон хичээллэгчдийн тоо маш ихээр нэмэгдэн сайн дасгалжуулагчид, тамирчдыг тeрvvлж спортын олон амжилт, рекордуудыг vзvvлсэн жилvvд байсан юм. Энэ vед клубын даргаар Г.Eлзийсайхан ажиллаж байсан бeгeeд тоног тeхeeрeмж муутай голдуу л цэргийн холбооноос хасагдсан радио станцуудыг ашигладаг тэдгээр станцууд нь хоцрогдсон, овор ихтэй, хvнд, шvлтийн аккумлятортай тул цэнэглэх ажиллагаа удаан зэрэг хvндрэлvvд гардаг байлаа. Иймээс тамирчдынхаа тоог нэмэгдvvлэхээс гадна техник хэрэгсэл, материаллаг баазыг нэмэгдvvлэх асуудал чухлаар хeндeгдeн гарах болсон байна. 1988 онд Радио спортын тeв клубт Унгарын Батлан Хамгаалахад Туслах нийгэмлэгээс Техник хэрэгслийн тусламж vзvvлэх асуудал хэрэгжиж нийт 11 eрeeг иж бvрэн тохижуулж радио спортын техник хэрэгсэл олноор тvvхэндээ байгаагvйгээр олноор ирж техник хэрэгсэл материаллаг баазын хувьд сайжирсан билээ.
Тvvнчлэн радио спортоор хичээллэгч тамирчдын тэр дундаа хeдee орон нутагт хичээллэгчдийн техник хэрэгслийг хангах зорилгоор 1990 онд РСТК-ын дэргэд инженер П.Ганхуяг, дасгалжуулагч Д.Цогтбаяр нарын бvрэлдэхvvнтэй "Спортын аппарат техник зохион бvтээх тeв" байгуулагдан эх орондоо анх удаа олон тоогоор спортын аппарат техник хэрэгслийг vйлдвэрлэн тамирчдынхаа хэрэгцээг хангаж байсан нь тvvхэнд тэмдэглэгдэх нэгэн чухал vйл явдал болсон билээ. Тэр vед радио чимээний тeрeлд Н.Тeмeрчeдeр, Т.Сvхбаатар, Ж.Алиманцэцэг, Д.Мижиддорж, И.Эрдэнэбат, Ц.Гантулга, Д.Лхагвасvрэн, Ж.Дeшбат, Б.Батчулуун, Х.Батдорж нар, радио пеленгацын тeрeлд Г.Дамдинсvрэн, Г.Бэхбаатар, Э.Майбаяр, А.Ариунаа, А.Халиунаа нарын шилдэг тамирчид ид eрсeлдeн уралдаж, уралдаан ч ихээхэн сонирхолтой чанартай зохиогддог байсан. Богино долгионы тeрeлд ч монголын Ч.Чадраабал (JT1CO), ОУХМ С.Баатар (JT1BG) нар дэлхийн хэмжээнд эх роныхоо нэрийг дуурсгаж байв. Мeн улс орны хобооны салбаруудад, тэр дундаа цэрэг армийн холбоог манай спортын тамирчид нэр тeртэй, найдвартай хангаж байсан бeгeeд радои олон тeрeлтийн тасирчин П.Батсайхан, Ч.Эрдэнэбат, Гэнэндорж, Сандагдорж нар гадаадад Монгол улсын ЭСЯ-ны холбоог амжилттай хангаж байлаа. Энэ vед манай тамирчид радиопеленгацын сдортын тeрлeeр олон улсын уралдаануудад нилээд олон удаа оролцсон билээ. Радиопеленгацын дэлхийн аварга шалгаруулах уралдааан 4 жилд 1 удаа зохиогддог байсан бeгeeд 1990 онд БНСЧСУ-ын Братислав хотноо энэ тeрлийн 5 дахь удаагийн уралдаан зохион явагдаж, уг уралдаанд дэлхийн 19 орны 159 тамирчдаас тамирчин оролчсон юм. Энэхvv уралдаанд тамирчин Г.Дамдинсvрэн, Э.Энх-очир, Г.Бэхбаатар, Э.Майбаяр нар хувийн дvнгээр 10, 11-р байр, багийн дvнгээр 5-р байр эзэлсэн нь тухайн vедээ болон одоо ч их eндeр амжилтанд тооцогддог юм. 1991 онд БНХАУ-ын Радио Спортын холбоо олоэ улсын радио пеленгацийн уралдаан зохион байгуулж манай орны тамирчдыг урьсан бeгeeд уг уралдаанд оролцсон тамирчдаас Э.Майбаяр анх удаагаа олон улсын уралдаанаас хувийн дvнгээр 3-р байр эзэлж хvрэл медаль хvртсэн явдал манай тамирчдын анхны eнee vеийн олон улсын уралдааны шагналын эхлэл байсан юм. Улс орон eeрчлeл шинэчлэл явагдсан шилжилтийн 1990-ээд онуудад радио спорт нь мeн л энэ vеийг дайрч тэмцээн уралдааны тоо, хичээллэгчид, тэмцээнд хамрагдагсадын хvрээ хумигдсан бeгeeд харин сvvлийн жилvvдэд радио спорт дахин сэргэж тэмцээн уралдаан тогтмолжиж хичээллэгчдийн хvрээ тэлж байна. Ялангуяа манай радио пеленгацын тамирчид олон улсын болон тив дэлхийн аваргын тэмцээнvvдэд амжилттай оролцож тvvхэндээ байгаагvй амжилтуудыг гаргаж Ази тивийн аварга шалгаруулах 4, 6, 7 дахь удаагийн тэмцээнд багаараа эхний гурван байрт, хувийн дvнгээр олон тивийн аваргын алт, мeнгe, хeлэл медальт тамирчдыг олноор тeрvvлсэн ба 2005 онд ОУХМ А.Ариунаа Ази тивийн шилдэг эмэгтэй тамирчин болсон юм. Тvvнчлэн Радио пеленгацын Ази тивийн аваргын тэмцээнийг 2001, 2007 онуудад eeрийн эх орондоо зохион явуулж олон улсын хэмжээнд зохих ёсоор vнэлэгдэн эх орныхоо нэрийг eндeр eргeж байна.